Балба уулчин Эверэстэд 31 дэх удаагаа авирч дэлхийн дээд амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2025-05-27
Балбын иргэн дэлхийн хамгийн өндөр оргил Эверэстэд 31 дэх удаагаа авирч дэлхийн дээд амжилт тогтоов. AFP агентлагийн мэдээлснээр, эдүгээ 54 настай Ками Рита өчигдөр Эверэстийн оргилд ээлжит удаагаа авирснаар өнгөрсөн жил тогтоосон дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоосон байна. Энэ талаар экспедицийн зохион байгуулагч “Seven Summit Treks” байгууллага мэдээлэхдээ "Ками Рита бол зөвхөн үндэсний баатар төдийгүй, Эверэстийн бэлгэ тэмдэг" гэжээ. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд 29 дэх удаагаа, 10 хоногийн дараа буюу мөн сарын 22-нд 30 дахь удаагаа Эверэстийн оргилд гарсан юм. К.Рита анх 1994 оны тавдугаар сард оргилд гарсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр уулчдын хөтөч хийж дэлхийн ноён оргилд авирсаар, энэ удаад Энэтхэгийн армийн экспедицийг тэргүүлэн явсан байна. Тэрбээр өнгөрсөн жил шинэ дээд амжилт тогтоохдоо өгсөн ярилцлагадаа "Өөрийн чадлаар эх орноо дэлхий дахинд сурталчилж буйдаа баяртай байна" гэсэн юм. Үүний зэрэгцээ Балбын өөр нэгэн ширваа Дашжамц Эверэстийн оргилд 15 хоногийн дотор дөрвөн удаа авирснаар өөр нэгэн дээд амжилт тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.