Криштиану Роналду зургаа дахь удаагаа Дэлхийн цомын тэмцээнд оролцоно

Криштиану Роналду зургаа дахь удаагаа Дэлхийн цомын тэмцээнд оролцоно


   Эдүгээ 41 настай Криштиану Роналду зургаа дахь удаагаа Дэлхийн цомын тэмцээнд оролцох болсныг баталгаажуулж, 2026 оны Дэлхийн цомын төлөөх тоглолтод хүчээ сорих Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тухай багийн дасгалжуулагч Роберто Мартинез мэдэгдэв. 21 настайдаа Германд болсон 2006 оны Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцсоноосоо хойш тэрбээр 20 жилийн турш нэг ч тоглолт алгасалгүй хүчээ сорьжээ. Түүний гол өрсөлдөгч 39 настай Лионель Месси мөн Аргентины шигшээ багт орж, Дэлхийн цомын тэмцээнд оролцох магадлалтай байна. Хөлбөмбөгийн спортын түүхэнд хамгийн олон буюу 143 гоол оруулсан К.Роналду 2002 онд мэргэжлийн тамирчны гараагаа эхэлснээс хойш бараг бүх томоохон тэмцээнд манлайлсан хэдий ч Дэлхийн цомыг хараахан эзэмшиж чадаагүй байгаа юм. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 22 тоглолтод оролцож, 8 гоол оруулсан бөгөөд түүний хамгийн алдартай үзүүлэлт нь 2006 онд хагас шигшээд шалгарсан явдал байв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.