НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Гандантэгчэнлин хийдэд зочиллоо
Ф.Тюрк, Д.Жавзандорж нар. 2026.05.11 © Гандантэгчэнлин хийд

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Гандантэгчэнлин хийдэд зочиллоо


   НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк Монгол улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр зочиллоо. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамтаар Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Жавзандорж болон тус хийдийн Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч М.Ганхуяг, албаны бусад хүмүүстэй уулзсан байна. Уулзалтын үеэр талууд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох харилцан хүндлэл, хүний эрхийг дээдлэх, бусдыг хайрлан энэрэх сэтгэл, эв нэгдэл болон энх амгаланг бэхжүүлэхэд Бурханы сургаалын ач холбогдлын талаар ярилцжээ. Австрийн дипломатч Ф.Тюрк 2022 онд Хүний эрхийн дээд комиссараар томилогдсон юм. Тэрбээр НҮБ-д олон жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.