Поп дуучин Дуа Липа “Samsung Electronics” компаниас 15 сая доллар нэхэмжлэв

Поп дуучин Дуа Липа “Samsung Electronics” компаниас 15 сая доллар нэхэмжлэв


   Их Британийн дуучин, загвар өмсөгч Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн эсрэг гомдол гаргаж, 15 сая доллар нэхэмжилсэн юм. Харин “Samsung Electronics” компанийн зүгээс түүний мэдэгдлийг няцааж, ашиглах эрхийг баталгаажуулсан тухай мэдэгдээд "Энэ бол үнэнд нийцэхгүй мэдээлэл. Бид контент нийлүүлэгч түншүүдээрээ дамжуулан ашиглалтын эрхийг баталгаажуулсны дараа зургийг ашигласан" гэсэн тайлбар хийсэн юм. Контент нийлүүлэгч түншүүд нь нэрт дуучны зургийг тус компанийн үйлдвэрлэсэн өнгөт зурагтын сав баглаа боодлын хайрцагт ашиглаж болохыг баталгаажуулсан бөгөөд үүний дагуу өнгөрсөн жилээс хойш АНУ-д нийлүүлж буй бүтээгдэхүүний хайрцагт ашиглаж байгаа тухайгаа тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Д.Липагийн өмгөөлөгчид Калифорни мужийн шүүхэд гаргасан гомдолдоо "Дуучны үнэ цэнтэй зураг, дүрсийг барааны сав баглаа боодлын хайрцаг дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, арилжааны зорилгоор ашигласны төлөө нөхөн төлбөр төлөхийг шаардаж байна" гэж мэдэгджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр “Samsung Electronics” компани Д.Липагийн төлөөний хүмүүстэй яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд асуудлыг эв найртайгаар шийдэх арга саам эрэлхийлж буй ажээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.