Египет: 2000 жилийн настай занданшуулсан шарил дотроос Хомерын туульс олджээ

Египет: 2000 жилийн настай занданшуулсан шарил дотроос Хомерын туульс олджээ


   Египетийн нутгаас олдсон 2000 жилийн настай занданшуулсан шарил дотроос эртний Грекийн яруу найрагч Хомерын “Илиада” туульсын хэсэг гарч ирсэн байна. “New York Times” сонины мэдээлснээр, Барселоны Их Сургуулийн Эртний Ойрх Дорнод судлалын хүрээлэнгийн профессор Игнаси-Ксавье Адьегогийн удирдсан археологичид Египетийн төв нутагт орших эртний хотын балгасаас Хомерын туульс болон эртний зан үйлтэй холбоотой эд өлгийн зүйлсийг олжээ. Анх малтлага хийхэд эрэгтэй хүний мумиг ороосон даавуун дотроос эвхсэн цаасны тасархай гарч ирсэн бөгөөд сэргээн засварлаж сайтар судалгаа хийсний дүнд эртний Грекийн яруу найрагч Хомерын “Илиада” туульсын мөрүүд бичигдсэн байсныг тогтоосон байна. Үүнд “Илиада” туульсын хоёрдугаар ботид өгүүлэгдэх Трой хотын дайнд оролцсон Грекийн цэргийн командлагчийн гарал үүсэл, цэргийн тоо зэрэг агуулга багтжээ. Олдворыг сэргээн засварлаж, шинжилсэн профессор Леа Масиа занданшуулсан шарил болон цаасны нугалсан хэлбэрт үндэслэн уг шүлэгт онцгой ач холбогдол өгч, муми дотор зориуд байрлуулсан гэдгийг хэлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.