Дэлхийн шилдэг 100 автомашины жагсаалтад Хятадын 24 брэнд багтжээ
Лондонд төвтэй брэндийн үнэлгээний “Brand Finance Group” агентлагийн нийтэлсэн "2026 оны дэлхийн хамгийн үнэ цэнтэй 100 автомашины брэнд" тайланд Хятадын 24 брэнд багтжээ. Дэлхийн автомашины үйлдвэрлэл өдгөө шинэ эрчим хүч (NEVs), ухаалаг технологи руу шилжих шилжилтээ хурдасгаж буйг тайланд онцолсон байна. Зардлын хяналт, цахилгаан хэрэглээний ажил хэрэгч төлөвлөлт, зах зээлд өрсөлдөх чадвар брэндийн үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйл болжээ. Хятадын BYD, Geely, SAIC компаниуд Ази, Европын зах зээлд эзлэх хувиа тасралтгүй тэлж байгаа бөгөөд олон улсын нөлөө нь өдөр тутам өсөн нэмэгдэж байна. 2025 онд Хятадын шинэ эрчим хүчний автомашинууд үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, дэлхийн зах зээлд эзлэх хувь, брэндийн тоо гэх таван гол үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буйг уг тайланд тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







