Туул
Өнөөдрийн Нэр
2026-03-23
Энэ өдрүүдэд Монголын нийгэмд мэтгэлцээний гол сэдэв болоод буй Туул голын нэрийн гарал үүсэл, утга учрыг судлан тайлсан зүйл манай эрдэм шинжилгээний орчин хүрээнд төдийлөн байдаггүй бололтой. Монголчуудын бичиг соёлын түүхийн он цагийг ургашлуулах зорилгоор дагнасан судалгаа хийдэг “Сэргэлэн интернэшнл экспедиц” төрийн бус байгууллагын вэбсайтад нийтэлсэн нэгэн зүйлийг бид энэ удаад толилуулж байна.
“Туула голыг туглаа гэж VIII зуунд бичжээ. XI зууны “Диван Лугат” толинд 5961 тука – хангалттай, хүрэлцээтэй гэх утгаар оржээ. Өнөө монголчууд тав тухтай гэдэг нь дүүрэн, цатгалан гэх утга болно. Тука+л үйл үг үүсгэгч; + аа нэр үг үүсгэгч. Тэгэхээр Тукалаа гэдэг нь ус нь дүүрдэг, үерлэдэг гэх утга ажээ. Хүн хэл нь Алтай гэх ганц хэлнээс салбарласан хэл биш түүхэн явцад ижилссэн хэл ажээ. Хүн хэлэнд “туу” гэх урт дуудлаганд жийргэвч “г” оруулж, туг гэж дуудна. Тэгэхээр туу, туг нь дүүрэн, хүрэлцээтэй гэх утга ажээ. “Туул”, “тугал” гэдэг нь дүүрэх гэх утга ажээ. Өнөө тулгар эм гэж нь төрөх дөхсөн давхар биетэй эмийг хэлнэ. Тулгар гэх үг нь тул (дүүрэх) үйл үг дээр нэр үг үүсгэгч +г, +р орон зайд бие болгогч. Тэгэхээр тулгар эм гэдэг нь гэдэс дүүрэн эм гэх утга ажээ.
1911 онд Манж Чин төрөөс салж тулгар төр үүссэн зарлигийг Дотоод явдлын яамнаас гаргажээ. Тулгар төр нь бүтэн төр гэх утга ажээ. Үг нь ангид ганц утга илэрхийлэх дуудлага учир гараар тулах, тулгуур гэх үгийн тул үндэс нь тулгар, тугла гэх үгийн үндсээс өөр гэдгийг анхаарна уу. Хүн хэл нь ижилссэн хэл болохоос Б.Я.Владимирцовын зохиосон ганц хэлнээс салбарласан хэл биш ажээ. Ингээд Туула, тугла гэх голын нэр нь дүүрдэг, үеэрлэдэг гол гэх утга ажээ. Зарим хүн Туула голын нэрийг туулай гэж тайлбарласан нь ор үндэсгүй”.
Эх сурвалж: www.sergelen.org