“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил тус үзэсгэлэнг Эрчим хүчний яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Монголын Амины Орон Сууцны Инновац Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус банк байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн онуудад амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 8 сая иргэнд ногоон зээлийн мэдээллийг хүргэсэн байна. 2026 онд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэсгэлэн худалдааг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд энэ жилийн үзэсгэлэнд байгальд ээлтэй халаалт, агааржуулалт, дэд бүтцийн ухаалаг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хаус хотхон болон бусад ногоон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэд, харилцагчид Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон ногоон зээлийг газар дээр нь судлуулан шийдвэрлүүлэх боломжтой. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг салбар хэлэлцүүлгээр мэргэжлийн экспертүүд, бодлого тодорхойлогчид хүрэлцэн ирж “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвээр хэлэлцэнэ. Хэлэлцүүлгээр хүлэмжийн хийг бууруулах, байгалийн нөөц баялгийг оновчтой ашиглах, эрчим хүч болон усны хэмнэлттэй ухаалаг хэрэглээг эрхэмлэсэн, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд ОДОО - ИРЭЭДҮЙД хэрэгжих ногоон төсөл, хөтөлбөрүүд, ирээдүйн чиг хандлага болоод салбарын хөгжлийн БОЛОМЖ, ШИЙДЭЛ-ийн талаар ярилцана.
Үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д 2026 оны тавдугаар сарын 23-наас 27-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-19:00 цагт зохион байгуулагдана. Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг урьж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







