Эхдээ гологдсон бяцхан муурын түүх

Эхдээ гологдсон бяцхан муурын түүх


   Туркийн хойд нутгийн Ардесен хотод гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг Хаят хэмээх эр жилийн өмнө дэлгүүрийнхээ үүдэн дээрээс эхдээ гологдсон муурын зулзага олсон байна. Тэрбээр муурыг дотогш оруулж, хооллоод малын эмчид үзүүлж вакцин хийлгээд "Шакир" гэх нэр өгөөд үүр оромж засаж өгчээ. Муур хэсэг зуур тэдний дэлгүүр амьдарч байгаад өсөж том болсон хойноо явж оджээ. Гэсэн ч өглөө бүр дэлгүүр онгойх үеэр хаа нэгтэйгээс гарч ирээд Хаятын хүзүүгээр тэвэрч эрхлэн дэлгүүр дотор тоглон наадаж байгаад орой ажил тарах үед явж оддог гэнэ. Хаят дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг цахим сүлжээнд байршуулж амийг нь аварсан ачтантайгаа өглөө бүр эелдгээр мэндчилж, эрхлэн наадаж байгаа муурын түүхийг дэлгэснээр Шакир олны танил болжээ. Олон хүн Шакирыг асарч авч тэжээх санал тавьсан хэдий ч Хаят муураасаа салах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. TikTok сүлжээнд байршуулсан Хаят, Шакир хоёрын ер бусын сайхан харилцааны тухай бичлэгийг 2.7 сая гаруй хүн үзэж санал сэтгэгдлээ илэрхийлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.