Зүүн Нарангийн 10 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зүүн Нарангийн өндөрлөг. © НЗДТГ

Зүүн Нарангийн 10 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна


   Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Зүүн Нарангийн 10 га талбайг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Зүүн Наран орчим нь тус дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг юм. Уг газарт 105 орчим нэгж талбар буйн 95 нь зөвшөөрөлтэй, 10 нь зөвшөөрөлгүй бөгөөд газар чөлөөлөхөөр өнөөдрөөс эхлэн айлуудад мэдэгдэл хүргүүлнэ хэмээн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгджээ. Улмаар Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газрын айлуудын хашаа, байшинг үнэлэх хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Үнэлгээний байгууллагыг сонгосны дараа айлуудтай зөвшилцөхөөр төлөвлөсөн байна. Зүүн Нарангийн өндөрлөг нь Улаанбаатар хотын хамгийн харууцтай газрын нэг гэдгийг Х.Нямбаатар онцолжээ. Учир нь эндээс баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт хүрэх авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах бололцоотой аж. Төлөвлөгөөний дагуу цаашид эндхийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.