Трамвайгаар “Зунжин” төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
Гэрэл зураг © НЗДТГ

Трамвайгаар “Зунжин” төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино


   Нийслэл хотод трамвайн шугам байгуулах төслийн сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шат ирэх долоо хоногт эхлэхээр болжээ. "Улаанбаатар трамвай" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшлийн саналыг авч шинжилгээний ажлыг дуусгасан байна. Нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу, ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан 26 км урт хос замтай системийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 16 зогсоолтойгоор 11 км үргэлжлэх бөгөөд зорчих хугацааг 29 минут хэмээн тооцоолжээ. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой бол зорчих хугацаа нь 37 минут байх аж. Трамвайн зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэн 700 метр тутамд барьж, депог 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн Яармагийн гол замын хэсэгт зүлгэн хучилттай ховилтой төмөр зам ашиглах шийдлийг тусгасан нь дуу чимээ бууруулж, ногоон зурвасыг нэмэгдүүлэх замаар хотын өнгө төрхөд эерэг өөрчлөлт авчирна хэмээн үзжээ. Замын хөдөлгөөнөөс хамаарал багатай, цагийн хуваарийн дагуу тогтмол хөдөлдөг, цахилгаан хөдөлгүүрт трамвайгаар өдөрт 13000-25000 зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь замын хөдөлгөөний одоогийн нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлэх юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.