Туулын хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ
Барилгын ажил эхлэв. 2026.03.15 © news.mn

Туулын хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ


   Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг сааруулахад ихээхэн хувь нэмэр оруулах Туулын хурдны замын барилгын ажлыг өчигдөр эхлүүллээ. Баянзүрхийн товчооноос 22-ын товчооны аюулгүйн тойрог хүртэл нийт 32 километр урт, 6 эгнээ уг замыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын төв орчимд 12 км гүүрэн байгууламж бүхий энэ зам ашиглалтад орсноор нийслэлийн автозамын ачаалал 30 хувиар буурна хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. Хурдны зам барих тендерт Хонконгийн "Хао Юань групп" компани шалгарсан бөгөөд бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төсвөөс энэ онд 780 тэрбум төгрөг зарцуулах юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.