Х.Нямбаатар: Их тойрууд долоон давхраас дээш барилга барихыг хориглоно
Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш барилга барихыг хориглоно гэдгээ мэдэгдлээ. “Их тойруу доторх барилгын өндөржилтийг НИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулъя. Тэгэхгүй бол хотын төвийн барилгууд маань эхнээсээ хөрөөний шүд шиг болж байна. Долоон давхраас дээш барилга барихыг хориглоё. 40, 50 мянгатын байрыг буулгаад 16, 20 давхар барилга барих гээд байна” хэмээн тэрбээр хэлжээ. Мөн түүний хэлснээр нийслэлийн эрх баригчид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөхдөө гадна фасадыг зөвхөн чулуу, эсвэл металлаар хийх шаардлага тавих бололтой. Ийм фасад нь барилгын өртөгт нөлөөлөх хэдий ч хотын өнгө үзэмжийг дээгүүрт тавих нь чухал байгааг Х.Нямбаатар тэмдэглэжээ. “2026 онд Улаанбаатар хотод шинээр барилга барих гэж байгаа хүмүүс хөөсөн фасадтай барилгын зөвшөөрөл олгогдохгүй гэж ойлгож болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






