“Өргөө” зочид буудлыг нийслэлд буцаан авчээ
“Өргөө” зочид буудал. © Urgoo Boutique Hotel

“Өргөө” зочид буудлыг нийслэлд буцаан авчээ


   Өмчлөл нь олон жил маргаантай явж ирсэн “Өргөө” зочид буудлыг нийслэлд буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэнийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлжээ. “Өргөө” зочид буудлын 75 хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах үүргийг өнгөрсөн онд НИТХ түүнд өгсөн юм. Нийслэлийн өмчид байсан “Өргөө” зочид буудлыг 2007 онд тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр татан буулгаж “Дун өргөө” ХХК-ийг байгуулан 75 хувийг “Хар дун” компанид, 25 хувийг нийслэлд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Харин энэ шийдвэрийг 2012 онд гурван шатны шүүхээс хууль бус гэж үзсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн мэдээлснээр, уг буудлыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, олсон орлогыг 2026 онд барих сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод зарцуулахаар төлөвлөжээ. Дараагийн удаад “Сод Монгол Групп” ХХК-д олон жилд ашиглуулсан Соёлын төв өргөөний нэг корпусыг буцаан авах бөгөөд нийслэлийн өмчүүдийг эргүүлэн авах үйл явц үргэлжилнэ гэдгийг Х.Нямбаатар онцолсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.