Аргентин: Залуухан ээж гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлэв
2023 онд “Miss Universe” тэмцээний зохион байгуулах хороо гэрлэсэн болон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд гоо бүсгүйн тэмцээнд оролцохыг зөвшөөрснөөс хойш анх удаа Аргентин улсад залуухан ээж тэргүүн мисс болов. Эдүгээ 28 настай, загвар өмсөгч Тамара Роговски нь тэргүүн шагналаас гадна "Гоо сайхан царай", "Хамгийн чамин даашинз" шагналуудыг хүртэж, гурван титмийн эзэн болжээ. Одоо тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Коста Рикад болох "Miss Universe" тэмцээнд улсаа төлөөлөн оролцох аж. Тэмцээнийг зохион байгуулах хороо Т.Роговскийг зөвхөн гадаад төрхөөрөө төдийгүй биеэ авч явах байдал, өөрийгөө илэрхийлэх чадвараараа шүүгчдээс өндөр үнэлгээ авсан болохыг онцолсон байна. Тэрбээр “Хүн бүхэнд авьяас чадвар, үнэт зүйл бий. Гол нь авьяасаа нээж, нийгмийн сайн сайхны төлөө зориулах явдал юм” гэжээ. Т.Роговски нь 12 наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд их сургуулиа маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Одоогоор бяцхан охиноо өсгөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







