Хиймэл оюун ухаан кино үйлдвэрлэлийн зардлыг эрс бууруулна

Хиймэл оюун ухаан кино үйлдвэрлэлийн зардлыг эрс бууруулна


   Хятадын ByteDance компанийн хиймэл оюун ухааны дүрс бичлэг үүсгэх технологи нь энэ жилийн Каннын кино наадмын онцлох үйл явдал болж, кино үйлдвэрлэлийн аргыг бүрэн өөрчлөх суурийг тавьсан байна. Тодруулбал санаанд багтамгүй их хэмжээний мөнгөөр бүтдэг уран сайхны киноны үйлдвэрлэлийн зардлыг эрс бууруулж болно гэдгийг тус компанийн шинэ технологи харуулжээ. “ByteDance” компанийн дүрс бичлэг үүсгэх загвар болох "Seedance 2.0" технологийг ашиглан бүтээсэн кинонууд энэ жилийн Каннын кино наадамд ихээхэн анхаарал татсан байна. Тухайлбал “Seedance 2.0-ийг ашиглан бүтээсэн "The Golden Tomb Seeker" болон "Series Tower" богино хэмжээний хоёр кино тус кино наадамд ирүүлсэн 120 орны 1000 гаруй бүтээлээс шилдэг 21-т шалгарчээ. Мөн “Hell Grind” уран зөгнөлт кино мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татсан байна. "100 хувь хиймэл оюунаар бүтээсэн дэлхийн анхны кино" хэмээн танилцуулсан уг бүтээлийг “SeaDance 2.0” технологи ашиглан бүтээсэн бөгөөд ердөө 15 хүний ​​бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн дотор бүрэн хийж дуусгасан гэнэ. Киног 400 мянган доллароор бүтээсэн бөгөөд уламжлалт аргаар ийм кино хийсэн бол доод тал нь 50 сая доллар зарцуулах байсан гэдгийг онцолжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.