Япон: Баавгайнаас хамгаалах робот эрэлт хэрэгцээ ихтэй байна

Япон: Баавгайнаас хамгаалах робот эрэлт хэрэгцээ ихтэй байна


   Япон улсад сүүлийн үед баавгай хот руу орж, орон сууцны хороолол руу нэвтрэн хүний ​​аминд хүрэх тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан чоно хэлбэртэй, зэрлэг амьтдаас хамгаалах робот бүтээсэн нь эрэлт ихтэй байна. “Yomiuri Shimbun” сонины мэдээлснээр, робот үйлдвэрлэгч “Ota Seiki” компанийн захиалга огцом нэмэгдсэний улмаас зэрлэг амьтнаас хамгаалах "Monster Wolf" нэртэй роботын үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлсэн байна. Уг робот нь хэт ягаан туяаны мэдрэгч ашиглан амьтныг илрүүлж, улмаар анхааруулах дуу чимээ гаргаж, хүчтэй LED гэрлээр араатан амьтдыг айлгадаг ажээ. Анх буга зэрэг амьтдыг тариалангийн талбайд оруулахгүй байх зорилгоор бүтээгдсэн боловч сүүлийн үед баавгайн эсрэг ихээр ашиглах болсноор эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн байна. Тус улсад сүүлийн үед баавгайнууд орон сууцны хороололд нэвтэрч аюул тарих тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл баавгай хүн рүү 238 удаа дайрсан тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ. Байгаль орчны байгууллага болон мэргэжилтнүүдийн тайлбарласнаар өнгөрсөн жил хулууны самар зэрэг баавгайн гол хүнс болсон ургамал, жимсний ургац муу байснаас өлссөн баавгайнууд хоол хүнс хайж хаа сайгүй тэнүүчлэх болсон ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.