images

Туркийн Засгийн газар жингийн илүүдэлтэй хэрхэн тэмцэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-30


   Туркийн Засгийн газар жингийн илүүдэлтэй тэмцэх үүднээс олон нийтийн газарт жин хэмжүүр ажиллуулж, хүмүүсийн жин үзэх болжээ. “Fox News” телевизийн мэдээлснээр тус улсын Эрүүл мэндийн яам 81 мужийн нутаг дэвсгэрт олон нийтийн газарт иргэдийн биеийн өндөр болон жинг хэмжих кампанит ажил өрнүүлж байна. Энэ нь хүмүүсийн жингийн илүүдлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд долдугаар сарын 10-ныг хүртэл 10 сая хүнийг хамруулна гэж тооцоолжээ. Төв талбай, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал зэрэг газарт суурилуулсан хэмжих цэгт хүмүүсийн жинг үзээд илүүдэл жинтэй гарсан тохиолдолд эрүүл мэндийн төвд хүргэн хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, хяналтанд авах юм байна. Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу хэлэхдээ "Таргалалт бол өвчин. Та залуу насандаа үүнийг тоохгүй байж болно. Харин нас ахих тусам энэ нь эмгэг болдог” гэжээ. Гэвч энэ бодлого нь хэрэгжиж эхэлсэн цагаасаа иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Хүнсний үнэ, газар тариалангийн бодлого, хүнсний салбарын зохицуулалт зэрэг суурь асуудлуудыг үл тоомсорлож, хувь хүн рүүгээ халдаж байгааг хүмүүс шүүмжилж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр Турк улс 85 сая орчим хүн амтай бөгөөд үүний 32.1 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарчээ. Энэ нь АНУ-аас доогуур байгаа ч Европт хамгийн их таргалалттай орон гэсэн үзүүлэлт юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.