images

Хүүхдийн баяраар хаана, ямар зам хаах вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-30


   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Д.Сүхбаатарын талбайг тойрсон төвийн таван гудамжинд зам хаахыг НЗДТГ-аас мэдээллээ. Тухайлбал, Монголын хүүхдийн ордны уулзвараас "Шангри-Ла" төв хүртэл, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас "Централ таур"-ын урд хүртэл, "Чингис хаан" музейн уулзвараас Төв шуудан хүртэл, Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун тал хүртэл, “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл замд автомашины хөдөлгөөнийг 08-19 цагийн хооронд хязгаарлах юм. Энэ өдөр “Монгол хүүхдүүд-2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулж, хүүхэд багачуудын “Хүүхдийн ертөнц”, Уолт Диснейн үлгэрийн баатруудын парад болно. Үүнтэй холбоотойгоор “Наадам центр” төвөөс Сүхбаатарын талбай хүртэл, Сүхбаатарын талбайн баруун урд талаас зүүн урд тал хүртэл авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.