Цэцэрлэгийн барилгыг өргөтгөснөөр 100 хүүхэд нэмж авах бололцоотой болжээ
Чихэнд чимэгтэй
2025-06-03
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах 176 дугаар цэцэрлэгийн барилгыг өргөтгөж дуусчээ. Өмнө нь тус цэцэрлэгт дөрвөн бүлэгт 125 хүүхэд суралцаж байсан бол одоо 100 хүүхэд нэмэгдэх бололцоотой болж байна. Цэцэрлэгийн барилгыг хоёр давхар болгосноос гадна урлагийн танхимтай, анги бүр гадагшаа гарах аюулгүйн гарцтай, стандартад нийцсэн шат, налуу зам, бариул, хяналтын камер, гал тогоо, хоолны лифт, эмчийн өрөө, тусгаарлах өрөөтэй болжээ. Мөн ангиудыг шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшлоор бүрэн хангасан байна. Цэцэрлэгийг Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилжээ. Энэ төслөөр Улаанбаатар хотод нийт долоон сургууль, 14 цэцэрлэгийн барилгыг шинэчилсэн бөгөөд дахин гурван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.