images

Хойд Солонгосын Күмган уулыг ЮНЕСКО-д бүртгэж магадгүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-03


   Байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай Хойд Солонгосын Күмган уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж магадгүй байна. Өнгөрөгч сарын 27-нд ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын хороо, Байгалийн нөөцийн олон улсын холбооноос Күмган уулыг өвийн жагсаалтад бүртгэх санал дэвшүүлжээ. Энэ уул нь боржин чулуун оргил, хүрхрээ, жижиг цөөрмүүд бүхий байгалийн үзэмжээрээ тун алдартай бөгөөд хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 1638 метр өндөрт оршдог байна. Уулыг өвөр, ар, тэнгисийн Күмган хэмээн гурав хуваадаг аж. Хойд Солонгос улс энэ уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлтийг анх 2021 онд гаргасан ч цар тахлын улмаас цуцлагдсан юм. Байгалийн үзэмжээс гадна соёлын ач холбогдол бүхий энэ газрыг Дэлхийн өвд бүртгэх эцсийн шийдвэр Парист ирэх долоодугаар сарын 6-16-ны өдрүүдэд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит 47 дугаар хурлаас гарна. Одоогийн байдлаар Хойд Солонгос улс Когурёо улсын бунхны цогцолбор, Кэсон дахь түүхийн дурсгалт газраа Дэлхийн өвд бүртгүүлээд байгаа бол биет бус таван өв бүртгүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.