images

Монгол, Хятадын мутай боксын шигшээ багийнхан хамтарсан бэлтгэл хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-06


  Монголын мутай боксын шигшээ багийн тамирчид Хятадын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорьжээ. Тэд энэ сарын 20-26 өдрүүдэд Вьетнамын Тай Нгүен хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж буй нь энэ юм. Олон улсын мутай боксын холбооноос зохион байгуулж буй уг тэмцээнд Монголын шигшээ багийн долоон тамирчин, дасгалжуулагч Б.Гантогтох оролцоно. Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 45 кг жинд Э.Намуунаа, 48 кг жинд Ч.Ариун-Энх, 60 кг Э.Ариунзаяа нар тулалдах бол эрэгтэйчүүдийн 23 хүртэлх насны 60 кг жинд Д.Мөнх-Од, насанд хүрэгчдийн 51, 60, 71 кг жинд  Н.Цогтгэрэл, Б.Амгаланбаяр, Н.Алтанбаяр нар тус тус өрсөлдөх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.