НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Улаанбаатарт мод тарилаа
Чихэнд чимэгтэй
2025-06-06
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар өнөөдөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа. 2024 онд "Чингис хаан" одон хүртсэн Бан Ги Мүн Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалтад оролцож илтгэл хэлэлцүүлэхээр Монголд ирсэн юм. Чуулга уулзалтад 11 орны 40 гаруй илтгэгч, байгаль орчин, санхүү, тернологийн салбарын 600 гаруй төлөөлөл оролцож байна. Монгол улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 20 мянга гаруй энхийг сахиулагчийн нэрэмжит төгөлд мод тарихдаа Бан Ги Мүн монгол цэргүүдтэй нүүр тулан уулзаж байснаа дурсаж, тэдэнд зориулан төгөл байгуулсанд талархаж буйгаа илэрхийлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд манай улсад айлчлахдаа энэ төгөлд мөн мод тарьж байв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.