Холливүүдийн жүжигчин Том Круз Гиннесийн дээд амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2025-06-09
Холливүүдийн жүжигчин Том Круз саяхан нээсэн "Mission Impossible 8" кинонд дүр бүтээсэн үзүүлбэрээрээ Гиннесийн дээд амжилт тогтоов. CNN агентлагийн мэдээлснээр, тэрбээр киноны зураг авалтын үеэр онгоцноос шатаж буй шүхэртэй 16 удаа үсэрч, Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн байна. Тус кинонд нэрт жүжигчин орлон тоглогчгүйгээр энэ мэт нэлээд хүнд үзүүлбэрүүдийг амжилттай гүйцэтгэжээ. Киноны продюсер “Paramount Pictures” компанийн "YouTube" сувагт байршуулсан бичлэгт Т.Круз зураг авалтын талаар зураглаачтай ярилцаж, "Хэрэв энэ шүхэр хүчтэй эргэлдвэл би галд түлэгдэх болно. Тиймээс маш ухаалаг, болгоомжтой хандах хэрэгтэй. Эрсдэл гаргаж болохгүй" гэх мэтээр киноны зурагт маш ажил хэрэгч, хариуцлагатай хандаж буй байдал гарсан байна. Тэрбээр 30 жилийн турш "Mission Impossible" цувралд орлон тоглогчгүйгээр тоглосон юм. Гиннесийн дээд амжилтын номны ерөнхий редактор Крейг Глендей түүнийг магтаж, "Т.Круз бол зүгээр нэг тулаант баатрын дүрд тоглодоггүй. Тэр өөрөө баатар" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.