Пэрис Хилтон шүтэн бишрэгчдээ машин бэлэглэв
Анд нөхдийн мэдээ
2025-06-09
Дэлхийн зочид буудлын сүлжээ “Хилтон” группын өв залгамжлагч, бизнесмэн Пэрис Хилтон шүтэн бишрэгчдээ шинэ машин бэлэглэв. Тодруулбал П.Хилтоны шүтэн бишрэгч Вивиана Гонзалес хэмээх бүсгүй өнгөрсөн сард TikTok хуудсандаа хурдны зам дээр явж байтал машин нь шатсан тухай бичлэг нийтэлжээ. Уг бичлэгтээ В.Гонзалес "Парис, харж байна уу? Миний машин шатчихлаа" гээд Хилтоны худалдаалдаг аягыг харуулаад "Харин таны аяга шаталгүй үлдлээ. Та надад шинэ машин авч өгөх үү?" гэжээ. Бичлэг цахим ертөнцөд маш хурдан тархаж, 51 сая гаруй удаа үзсэн байна. Түүгээр үл барм П.Хилтон уг бичлэгийг олж хараад "Сайн байна уу? Ийм зүйл болсонд харамсаж байна. Гэхдээ таныг эсэн мэнд байгаад баяртай байна. Би чадах чинээгээрээ туслах болно" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна. Үүнээс долоо хоногийн дараа В.Гонзалес П.Хилтоноос гэнэтийн бэлэг авчээ. П.Хилтон өөрийн биеэр очиж, 2025 оны Hyundai Sonata маркийн машин бэлэглэсэн байна. В.Гонзалес ТикТок хуудсан дээрээ П.Хилтонтой авахуулсан зургаа нийтэлж, "Гайхамшиг тохиолоо. Тэр надад машин бэлэглэсэн. Миний мөрөөдөл биеллээ. Одоо би эрх чөлөөтэй, айх аюулгүйгээр бахархал дүүрэн амьдрах болно” гэжээ. Мөн аяллын эрхийн бичиг хүртэл бэлэглэснийг дуулгаад, талархаснаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.