Урлаг судлаач Ж.Энэбиш 60 жил цуглуулсан баримтаа Үндэсний архивт хүлээлгэн өгчээ
Чихэнд чимэгтэй
2025-06-11
Урлаг судлаач Жамбалын Энэбиш 60 жил судалсан монголчуудын дуу хөгжмийн түүхэн баримтуудыг энэ сарын 9-ний өдөр буюу Олон улсын архивын өдрөөр Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгчээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд цуглуулж хадгалж байсан цаасан суурьтай болон хальсан дээр хуулсан баримтуудаар Үндэсний төв архивын газрын сан хөмрөгийг ийнхүү баяжуулж байна. Архивын ерөнхий газар энэхүү баримтуудаар үзэсгэлэн гарган судлаачийн гэр бүл, үр хүүхэд, СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэн, МУБИС-ийн Хэл зохиолын тэнхим болон урлаг судлаач эрдэмтдийг урьж ёслолын үйл ажиллагаа зохион байгуулжээ. Ж.Энэбиш нь Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал асан С.Лувсанвандангийн удирдлага дор Хүннү гүрний үеийн нүүдэлчин монголчуудын дуу хөгжмийн түүхийг 60 жил судлахдаа 40 боть ном хэвлүүлсэн юм. Мөн хугацаанд хээрийн экспедицээр 18 аймгийн 330 сум, бригадад ажиллаж олон цагийн дуу бичлэг бэлтгэсний зэрэгцээ БНХАУ, ОХУ-ын Тува дахь өв тээгчдээс найман цагийн бичлэг хийж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.