Лам нар хүндэтгэлийн жагсаалд алхана
Чихэнд чимэгтэй
2025-06-11
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал болох гэж байна. Жагсаалд оролцох лам хуврагууд Д.Сүхбаатарын талбайгаас 21 цагт хөдөлж, Энхтайваны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрэх ажээ. Тиймээс тус хугацаанд автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Их дүйчин өдрийн шашин соёлын арга хэмжээ дээрх хоёр байршилд өнөөдөр өглөөний 10 цагаас эхлээд байна. Өнгөрсөн жилийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 23-нд тохиож, хүндэтгэлийн жагсаалыг "Ёс зүйг эрхэмлэе" уриан дор хийж байв.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.