images

Арабын Эмиратад амьдардаг монголчууд төрийн үйлчилгээний төлбөрөө цахимаар хийдэг боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-11


   Монгол улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайдын яамнаас консулын үйлчилгээний төлбөрийг цахимаар хийх нөхцөлийг бүрдүүлснээ зарлалаа. ЭСЯ иргэдэд консулын болон визийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэхийн тулд тус улсын FAB банктай хамтран ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус банкны төлбөрийн цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. FAB нь тус улсын төдийгүй дэлхийн банк, санхүүгийн томоохон байгууллага бөгөөд 2023 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан "Дэлхийн хамгийн үнэ цэнтэй 50 банк" жагсаалтын дөрөвдүгээрт 42.4 тэрбум долларын үнэлгээгээр орж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.