Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар ярив
Анд нөхдийн мэдээ
2025-06-12
Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Жэ-Мюн өнгөрөгч мягмар гарагт Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар ярилаа. Тэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар 30 минутын турш ярилцсаныг И Жэ-Мюний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Ши Жиньпин түүнийг сонгуульд ялсанд баяр хүргээд “Хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг Өмнөд Солонгосын шинэ Засгийн газартай хамтран хөгжүүлэхдээ баяртай байна” гэжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч үүнд талархал илэрхийлээд, хоёр улсын нийтлэг ашиг сонирхол, тэгш байдлыг удирдлага болгон эдийн засаг, аюулгүй байдал, соёл, иргэд хоорондын солилцооны талбарт идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд APEC-ийн дээд хэмжээний уулзалтыг энэ жил Өмнөд Солонгост, ирэх жил Хятадад хийж хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхээр тохиролцсон байна. Мөн И Жэ-Мюн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй, энх тайван, тогтвортой байхад оройлон оролцохыг Хятадад уриалжээ. Хариуд нь Ши Жиньпин “Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал бол манай хоёр улсын нийтлэг сонирхол мөн. Тиймээс Хятадын тал энэ чиглэлд чармайн ажиллана” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.