Монголын ихэр тамирчид Дэлхийн мутай боксын наадамд оролцоно
Чихэнд чимэгтэй
2025-06-12
Мутай боксын ихэр тамирчин М.Бямбадорж, М.Бямбацогт нар "WBC Muaythai" холбооноос энэ сарын 25-29-ний өдрүүдэд Итали улсын Верона хотод зохион байгуулах Дэлхийн мутай боксын фестивальд оролцох эрх авчээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй тулааны урлагийн наадмуудын нэг болох энэ фестивалиар насанд хүрэгчид болон 10-18 насны тулаанчдын тэмцээн болно. Тэмцээнд 80 орны 1000 гаруй тулаанч оролцох бөгөөд C, B, Elite гэсэн түвшинд хуваагдан өрсөлдөх юм. Энэ жил 15 настай манай хоёр тамирчин мутай, кикбоксоор есөн жил хичээллэж буй бөгөөд Улаанбаатар хотын болон клубуудийн цуврал тэмцээнээс М.Бямбадорж 20, М.Бямбацогт 30 гаруй алтан медаль тус тус хүртэж байжээ. "Victory Fight" клубд харьяалагддаг ихэр тамирчид өнгөрсөн оны ДАШТ-ээс медаль хүртэж байв. Хоёр тамирчны тэмцээнд явах замын зардал хараахан шийдэгдээгүй байгааг "Victory Fight" клуб мэдээлж, залуу тамирчдыг дэмжих хүсэлтэй иргэдэд зориулан хандивын данс нээснээ зарласан байна. Веронагийн наадмын хүрээнд соёл, спортын олон арга хэмжээ нэг дор болох аж. Тухайлбал, мутай боксын сургалт, зөвлөгөө, Тайландын уламжлалт урлаг, бүжиг, хоолны үзүүлбэрүүд, “Thai-Italian Lifestyle Village” соёлын үзэсгэлэн зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.