МУИС-ийн инженерийн ангийн таван оюутан Японд мэргэжлийн дадлага хийнэ
Чихэнд чимэгтэй
2025-06-13
"Итгэл" дадлагын хөтөлбөрөөр МУИС-ийн инженерийн ангийн оюутнууд Япон улсад хоёр дахь жилдээ мэргэжлийн дадлага хийх байна. Энэ удаа МУИС-ийн Компьютерын ухааны хөтөлбөрийн суралцагч Б.Эрхбаяр, Мэдээллийн технологийн хөтөлбөрийн суралцагч Б.Раднаабазар, Электроникийн инженерчлэлийн хөтөлбөрийн суралцагч Г.Бумчин, Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн суралцагч Т.Номин, Био-инженерчлэлийн хөтөлбөрийн суралцагч З.Хонгорзул нар Японы компаниудад ажиллахаар болжээ. Иймд Оюутны хөгжлийн газар "Итгэл" хөтөлбөрийн хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгуулсанд Японы 14 компани, дөрвөн мужийн төлөөлөгч, ЖАЙКА, AsiaSEED байгууллагын зөвлөх болон МУИС-ийн төлөөлөгчид оролцсон байна. Тэд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан дадлагын хөтөлбөрийг өргөжүүлэх, хамрагдах оюутнуудын тоог нэмэх, төгсөгчдийг Японы компанид ажиллуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн тус улсад дадлага хийх оюутнуудын хэлний мэдлэг, соёлд дасан зохицох чадварыг дээшлүүлэх, ажил олгогчдын шаардлагад нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургалт, хэлний дамжаа, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.