Манай улс түргэн тоглолтын дэлхийн аварга багтай боллоо
Чихэнд чимэгтэй
2025-06-16
Их Британийн Лондон хотноо энэ сарын 10-15-ны өдрүүдэд болсон шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын ангилалд тэргүүн байр эзэллээ. Тус багт С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нарын бүрэлдэхүүн өрсөлдөж ийнхүү түргэн тоглолтын багийн дэлхийн аварга цолонд хүрэв. Тэдгээр нь их мастер, эмэгтэй их мастер, эмэгтэй олон улсын мастер, ФИДЕ мастер, олон улсын мастер зэрэг цолтой Үндэсний шигшээ багийн тамирчид билээ. Тус тэмцээнд 64 орны 52 багийн 420 тамирчин түргэн болон түргэвчилсэн төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн А болон Б баг, мөн "MongolZ" баг оролцсон байна.
Гэрэл зургийг: Oldchessworld.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.