Дартсын дэлхийн чансааг Ази тивээс анх удаа монгол хүү тэргүүлэв
Чихэнд чимэгтэй
2025-06-17
Их Британийн нийслэл Лондон хотод дартсын спортын өсвөр үеийнхний "Advanced Tour-2025" тэмцээнд есөн орны 32 тамирчин оролцож, өчигдөр дүнгээ гаргажээ. Тус тэмцээнд зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог бөгөөд 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр өдгөө 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлсэн байна. Улмаар энэ оны нэгдүгээр сард эхэлсэн цуврал тэмцээний дүнгээр дэлхийн чансааг тэргүүлснийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв. Х.Тэргэл Ази тивээс энэ спортын төрөлд дэлхийн чансааг тэргүүлсэн анхны тоглогч болжээ. Тэрбээр 2022, 2023 онд өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 онд ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Монгол улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм. Мөн сонирхуулахад, түүний ээж Ш.Эрдэнэтуяа, нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь дартсын ОУХМ, Монгол улсын аварга цолонд хүрсэн тамирчид аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.