Японд “TikTok Shop” үйлчилгээ энэ сард нэвтэрнэ
Анд нөхдийн мэдээ
2025-06-18
Хятадын “ByteDance” компанийн нийгмийн сүлжээний “TikTok” платформ энэ сард Японд “TikTok Shop” цахим худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаагаа зарлалаа. Өөрөөр хэлбэл, “TikTok” платформын япон хэрэглэгчид түүгээр дамжуулан сурталчилж байгаа бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломж бүрдэх юм. Ийнхүү энэ үйлчилгээ АНУ, Филиппиний дараа сард тогтмол 33 сая илүү хэрэглэгч “TikTok” ашигладаг Японд нэвтрэх гэж байна. Япончууд “Instagram”, “Youtube” зэрэг нийгмийн сүлжээний платформоос “TikTok”-ийг давамгай ашигладаг буюу нэг хэрэглэгч өдөрт дунджаар 96 минут зарцуулдаг ажээ. “TikTok Shop” цахим дэлгүүрийг анх 2021 онд Англи болон Зүүн Өмнөд Азийн улсуудад туршилтаар нэвтрүүлсэн билээ. Сонирхуулахад, одоогийн байдлаар Японы зах зээлд “Amazon Japan”, “Rakuten” цахим худалдааны платформ давамгайлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.