images

Хотын дарга Х.Нямбаатар тэргэнцэртэй иргэдийн хамт хоттой танилцав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-18


   Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан болон тэргэнцэртэй иргэдийн хамтаар өчигдөр хотоор явж, зарим гудамж, зам талбай, барилга, байшингуудын орц, гарцтай танилцжээ. Энэ талаараа "Хоёр цаг гаруй тэргэнцэртэй иргэн түрж явахад дутагдалтай зүйлс нэлээд харагдлаа. Жишээлбэл, Багшийн дээдийн нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй байна. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтарч жолооч нарыг сургалтад хамруулах, шторк, мэдээлэл түгээх зэрэг ажлыг эрчимжүүлнэ" хэмээн цахим хуудсандаа тэмдэглэсэн байна. Мөн хамт явсан иргэдтэй зорчиход ямар хүндрэл тулгардаг, хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг чиглэлийг өгчээ. Улмаар эхний ээлжинд түүний дурдсан ажлуудаас Багшийн дээдийн нүхэн гарцыг иж бүрэн шинэчлэхээр болсон байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.