"Улаанбаатар Амазонс" хасагдах шатанд Украины багтай тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-06-19
Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний хасагдах шатны багууд тодорчээ. АНУ, Канад тэргүүтэй нийт 10 орны 12 баг өрсөлдөж буй энэ цувралд Монгол улсын шигшээ баг, "Улаанбаатар Амазонс", "Амгалан U24" багууд эх орноо төлөөлж оролцож байгаа билээ. Тэгвэл үүнээс “Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатанд Украины шигшээ багтай учраа таарч, өнөөдөр 16:35 цагаас тоглох гэж байна. О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Булбул, Н.Нандинхүсэл нарын бүрэлдэхүүнтэй тус баг “B” хэсгийн эхний тоглолтод Австрийн багт зургаан онооны зөрүүгээр хожигдож, Филиппиний багийг 21:16 харьцаатайгаар ялсан юм. Мөн хасагдах шатанд Канад, Австралийн багтай, Австри, Германы багтай, АНУ, Японы багтай тус тус учраа таарчээ. Сонирхуулахад, Монголын багийн О.Хулан “Улаанбаатар эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал” тэмцээний хэсгийн тоглолтуудад авсан нийт оноогоор бүх тоглогчдын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.