Монголын тухай гар зургийн уралдаанд түрүүлсэн япон сурагчид Монголоор аялав

Монголын тухай гар зургийн уралдаанд түрүүлсэн япон сурагчид Монголоор аялав


   Японы Шизүока мужийн Яйзү хотын дунд сургуулийн сурагчдын дунд өнгөрөгч тавдугаар сард зохион байгуулсан “Монголын тухай” сэдэвт гар зургийн уралдаанд байр эзэлсэн арван сурагч Монголоор аяллаа. Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын нэрэмжит гар зургийн анхны уралдаанд түрүүлсэн тэдгээр сурагч энэ сарын 4-9-нд манай улсад иржээ. Тэдний зурсан бүтээлээр Нийслэлийн 149 дүгээр сургуульд үзэсгэлэн гаргасан байна. Энэ үеэр япон сурагчид зурсан зургаа монгол сурагчдад тайлбарлаж өгснөөс гадна монгол бичиг, түүх, өв соёлтой танилцаж, шагай тоглож нэг өдрийг өнгөрөөжээ.

Эх сурвалж: Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.