Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүнг өнөөдөр мэдээлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 04-18-ны өдрүүдэд E-Mongolia төрийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан хүлээн авсан билээ. Тэгвэл өнөөдөр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн үр дүнг 14 цагаас эхлэн нийтэд нээлттэй болгох буюу бүртгүүлсэн гар утасны дугаарт мэдээлэл илгээнэ. Улмаар хүсэлт илгээсэн эцэг эхчүүд хүүхдийнхээ хуваарилагдсан цэцэрлэгт биеэр очиж эсвэл цахимаар харилцан гэрээ байгуулах боломжтой ажээ. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас тал хувь нь нийслэлд бий хэмээн холбогдох албад урьдчилан тооцоолсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







