Хятад: Экскаватор унаад зургаан сарын дотор 13 мужаар аялжээ
Хятадын Хөнань мужийн 27 настай Вэн овогт залуу 13 мужаар экскаватор жолоодон аялсан тухай “Жиму” сонин мэдээлжээ. Сайхь эр өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд Хятадын хойд бүсээр аялахаар замдаа гарсан аж. Тэрбээр Хармөрөн, Ганьсу муж, Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг нутгуудаар явж, аяллын зураг, бичлэгээ цахим орчинд тогтмол оруулсаар 550 мянган дагагчтай болсон байна. Ийнхүү зургаан сарын турш экскаватороор аялснаа тэрбээр “Би дөнгөж 27 настай. Тиймээс залуу байгаа дээрээ ямар нэг зоригтой үйлдэл хийхийг хүссэн. Би эх орноороо аялахыг үргэлж мөрөөддөг байлаа” хэмээн ярьжээ. Тэрбээр ердөө 15 настайдаа экскаватор жолоодож сурсан байна. Түүний аяллын зардал 50 мянган юань буюу 7000 доллар болсны ихэнхийг түлш, хоолонд зарцуулсан гэнэ. Харин майхнаа ачиж яваад хоноглож байгаа аж. Вэн овогтын дараагийн аяллын маршрут нь Хятадын баруун өмнөд нутаг болох Юннань, Гуйжөү, Сычуань юм. Тэрбээр төлөвлөсөн аяллаа Хаврын баяраас өмнө дуусгаад Хөнань дахь төрсөн гэртээ харихаар шийджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







