Хятадын монголчуудын “Хаяа” хамтлаг шинэ цомог гаргав

Хятадын монголчуудын “Хаяа” хамтлаг шинэ цомог гаргав


   Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн поп урсгалтай хослуулан уран бүтээл туурвидаг Хятадын “Хаяа” хамтлаг “The Returning Wind” нэртэй шинэ цомог гаргалаа. Тэд цомгоо сурталчлахаар өнгөрөгч бямба гарагт аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд Бээжин, Ханжөү, Шанхай, Гуанжөү хотод тоглоод ирэх сарын 27-нд дуусах ажээ. 2006 онд байгуулагдсан тус хамтлаг өмнө нь зургаан цомог гаргасны сүүлийнх нь 2019 онд гарч байв. Тус хамтлагийн гишүүд Өвөр Монгол, Шинжаан, Хөхнуур мужийн уугуул монгол, уйгур үндэстнүүд билээ. Хамтлагийн гоцлол дуучин Дайчинтана Хөхнуур мужийн Дэлхий хотод төрсөн бол түүний нөхөр, хамтлагийн морин хуурч Чуан Шэнь Өвөр Монголд төржээ. Харин домборчин нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод төрсөн Мурал Бимурат юм. Мөн хамтлагийн бүрэлдэхүүнд гитарчин Шибо, басс гитарчин Лю Тяньлэй, цохивор хөгжимчин Жан Чао нар багтаж байна. Тэд өнгөрсөн онд Хятадын 18 хотоор тоглолтоо хийсэн юм. Энэ аялан тоглолтоосоо урам зориг авч шинэ цомог гаргасанд монгол болон хятад хэлээр дуулсан уран бүтээлүүд багтжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.