Дуучин Тэйлор Свифт, хөлбөмбөгчин Трэвис Кэлси нар сүй тавилаа
Дуучин Тэйлор Свифт өөрийн найз залуу, АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Кэлситэй гэрлэх гэж буйгаа зарлалаа. Тэрбээр хамт авхуулсан зургаа Инстаграмдаа нийтлээд “Англи хэлний, бялдаржуулалтын багш нар чинь гэрлэх гэж байна” хэмээн хошигножээ. Тэд хоёр жилийн өмнөөс үерхэж эхэлсэн юм. Т.Свифтийн цахим хаягтаа оруулсан зурагт үндэслэн мэргэжилтнүүд алтан дээр 8-15 каратын алмаз шигтгэсэн сүйн бөгжний үнийг 550 мянгаас 5 сая долларын хооронд янз бүрээр таамаглажээ. Т.Кэлси сүйн бөгжөө “Artifex Fine Jewelry” компанид захиалгаар хийлгэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







