Жүжигчин Им Юн Агийн тоглосон “Pretty Crazy” кино ирэх сард Монголд гарч эхэлнэ
Өмнөд Солонгосын найруулагч И Сан Гюний бүтээл “Pretty Crazy” инээдмийн кино ирэх есдүгээр сард Монгол, Хонконг, Камбож, Тайландын кино театруудаар гарах болсныг "CJ entertainment" компани мэдээллээ. Гол дүрд нь дуучин, жүжигчин Им Юн А, жүжигчин Ан Бо Хюн нарын тоглосон, 115 минут үргэлжлэх уг кино наймдугаар сарын 13-нд Өмнөд Солонгост нээлтээ хийсэн юм. Харин энэ сарын 20-нд Индонез, 21-нд Сингапурт гарсан бол 29-нд Тайваньд гарна. Мөн есдүгээр сарын 5-нд Вьетнамын кино театруудаар гарч эхлээд, түүний араас Япон, Өмнөд Америкт гарах ажээ. Нээлтээ хийснээс хойш буюу өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд уг кино 2.7 сая долларын орлого олоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







