Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын таван эмэгтэй шүүгч шүүж байна
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (ФИБА) Азийн бүсийн албанаас Монгол улсад наймдугаар сарын 27-29-нд сагсан бөмбөгийн тэмцээний шүүгчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад Монголын 29 шүүгч оролцсоны тав нь эмэгтэй байв. Улаанбаатар хотын "MBank Arena" спорт цогцолборт наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд болох 2025 оны U16 насны ААШТ-ийг угтан тус сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтаар шүүгчид онолын болон дадлагын сургалтад хамрагдаж, оролцогч болон шүүгчид тавих шаардлага, сагсан бөмбөгийн дүрмийн талаарх мэдлэгээ бататгажээ. Мөн тоглолтын удирдлага, харилцааны арга техник, бичлэгийн шинжилгээ, биеийн тамирын бэлтгэл зэрэг олон төрлийн сургалтаар ур чадвараа дээшлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







