“Чингис хаан” музей Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн нэг ангийг тохижуулав

“Чингис хаан” музей Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн нэг ангийг тохижуулав


   2025-2026 оны хичээлийн шинэ жилийг угтан "Чингис хаан" үндэсний музей Хэнтий аймгийн Биндэр сумын сургуульд Монголын түүх, өв соёлын танхимыг нээлээ. Тус музей сурагчдын эх оронч үзэл, хүмүүжил, танин мэдэхүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор гурав дахь жилдээ орон нутгийн сургуулийн нэг ангийг ийн тохижуулж байна. Өмнө нь Төв аймгийн Эрдэнэсант сумын болон тус аймгийн төвийн "Хүмүүн" цогцолбор сургуульд музейн нэрэмжит түүхийн танхимыг нээсэн юм. Сонирхуулахад, энэ жил Биндэр суманд "Чингис хаан" үндэсний музейн харьяа "Их хуралдай" цогцолбор ажиллаж эхэлсэн билээ. Иймд тус цогцолборын менежер Г.Ариун-Онон сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцож, түүхийн танхимыг нээв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.