Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцож байна

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцож байна


   Хятадын Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн 25 дахь удаагийн хуралдаанд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Өчигдөр түүнийг гэргий Л.Болорцэцэгийнх нь хамт Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтан авлаа. Харин өнөөдөр Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Тэрбээр өнөөдөр Хяьадын дарга Ши Жиньпинтэй уулзахаас гадна Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт VII уулзалтад оролцох ажээ. Энэ удаагийн хуралдааны онцлох явдал нь Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалт болж байна. Тэд өчигдөр уулзсан бөгөөд хоёр орны хөгжил, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан хэмээн талуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжууллаа. Ши Жиньпиний хувьд хуралдааны индэр дээрээс талуудын нийтлэг ашиг сонирхлыг ханган, харилцан ашигтай хамтарч ажиллахыг уриалав.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.