NHK: Монголд амиа алдсан япон цэргүүдийн ар гэрийнхэн цуглав

NHK: Монголд амиа алдсан япон цэргүүдийн ар гэрийнхэн цуглав


   Дэлхийн II дайны дараа Сибириэс Монгол руу олзны 14 мянган япон цэрэг ирсэн гэдэг. Тэд Улаанбаатарт барилгын ажил хийсэн бөгөөд хатуу ширүүн уур амьсгал, хүнд хөдөлмөр, ая таагүй амьдрах нөхцлийн улмаас 1700 орчим нь нас барсан гэсэн тооцоо бий. Тэгвэл тухайн үеийн Японы эзэн хааны цэргүүдээс манай улсад амиа алдсан хүмүүсийн үр хойч цуглан дурсгалын арга хэмжээ зохион байгуулсан талаар NHK телевиз мэдээллээ. Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Токио хотын ойролцоох Чиба хотноо өчигдөр 1940-өөд онд Монголд байсан хоригдлуудын ар гэрийнхэн цуглажээ. Уг арга хэмжээнд Японд суугаа Монголын Элчин сайд Б.Баярсайхан оролцож үг хэлсэн байна. Дурсгалын цуглаанд оролцсон өндөр настан Сүзүки Фүсаэ Японы хаан хатны хамтаар өнгөрөгч долоодугаар сард Монголд айлчилж, япон цэргийн дурсгалын цогцолборт цэцэг өргөсөн мөчийг дурссан байна. Тэрбээр бороон дунд хаан, хатан хоёр цэргүүдийн булшинд цэцэг өргөн гашуудсаны дараа тэнгэр цэлмэснийг яриад “Тэр үнэхээр сэтгэл хөдөлгөсөн агшин байсан” хэмээв. Түүний аав Монголд амь үрэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.