Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын шадар сайдтай уулзлаа
Тяньжин хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн 25 дахь удаагийн хуралдааны дараа буюу мягмар гарагт Бээжин хотноо ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын шадар сайд Дин Шүэсианьтай уулзлаа. Энэ үеэр У.Хүрэлсүх Монгол улс өндөр түвшний харилцааг идэвхжүүлж, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлжээ. Харин Дин Шүэсиань Хятад, Монгол улсын стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүх салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч өчигдөр Бээжин хотноо Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсанаас гадна Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүний гурван талт уулзалтад оролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







