“Netflix”-ийн шоунд монгол хүн орно

“Netflix”-ийн шоунд монгол хүн орно


   Өмнөд Солонгосын Сөүл хотноо өчигдөр “Netflix Variety Festival 2025” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр “Netflix" компанийн найруулагч Юу Ки Хван 2026 оныг хүртэл сар бүр шинэ нэвтрүүлэг цацна гэв. Тодруулбал, энэ сарын 23-нд “Crime Scene Zero”, аравдугаар сард “Physical: Asia”, 11 дүгээр сард “Three Meals in Kenya”, 12 дугаар сард “Black and White Chef 2” шоу гарна. Харин одоогоор “Physical: Asia” шоунд Монгол, Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Индонез, Турк улсын иргэд оролцохоор болсныг зарлаад байгаа юм. Мөн ирэх оны нэгдүгээр сард “Solo Hell 5”, хоёрдугаар сард “Mystery Investigation Unit 2” гарах аж. “Netflix” компани нь “The Influencer”, “Rookie Singer Jo Jung-suk”, “Comedy Revenge”, “Black and White Chef: Culinary Class War”, “Zombieverse: New Blood”, “Strongest Rugby: Die or Win”, “Solo Hell 4”, “Crazy Kianjang”, “Devil’s Plan: Death Room”, “Virgin Solo but Want to Date” зэрэг варьетэ шоу хийдэг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.