Австралийн амбан захирагч Монгол улсад айлчилж байна

Австралийн амбан захирагч Монгол улсад айлчилж байна


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн холбооны улсын амбан захирагч Саманта Мостин манайд айлчилж байна. Тэрбээр энэ сарын 04-09-ний хооронд Монголд айлчлахаар нөхөр Симеон Бэкэттийн хамт ирэв. Австралийн амбан захирагч Монголд 31 жилийн дараа айлчилж байгаа нь энэ юм. Айлчлалын үеэр У.Хүрэлсүх, С.Мостин нар хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулна. Иймд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцох аж. Мөн С.Мостин Монголд хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ. Австралийн амбан захирагч нь тус улсын хууль ёсны төрийн тэргүүн болох ИБУИНХУ болон Хамтын нөхөрлөлийн 14 улсын хаан III Чарльзын томилсон, түүний бүрэн эрхийг Австралид хэрэгжүүлэгч тул түүнийг олон улсад төрийн тэргүүний түвшинд хүлээн авдаг аж. Сонирхуулахад, Монгол улсын 22 мянган иргэн Австралид амьдарч байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.