Ван И Унгарын Гадаад харилцааны сайдад пүүз бэлэглэв
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И өнгөрөгч лхагва гарагт Бээжинд Унгарын Гадаад харилцааны сайд Петер Сийяртотой уулзахдаа түүнд пүүз бэлэглэжээ. Уулзалтаас төд удалгүй П.Сийярто бэлгэнд авсан пүүзнийхээ зураг, бичлэгийг “Instagram” дахь хаягтаа хуваалцсан байна. Тэрбээр Дэлхийн II дайнд ялсны 80 жилийн ойн баярын цэргийн жагсаалд оролцсон бөгөөд бэлгэнд авсан пүүз нь Хятадын ANTA брэндийн гүйлтийн пүүз ажээ. ANTA нь 1991 онд үүсгэн байгуулагдсан, спорт хувцасны үйлдвэрлэлийн ашиг орлогоороо дэлхийд "Nike", "Adidas"-ын дараа гуравдугаарт ордог, Хятадад тэргүүлдэг компани юм. Компанийн нэр хятадаар 安踏 буюу амар амгалан гишгэх, итгэл дүүрэн урагшлах гэсэн утгатай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







